Дельта хувилбар вакцинд хамрагдсан хүмүүст дархлаагүй хүмүүстэй яг адил халдварлана

Дэлхий даяар хамгийн  өргөн тархсан альфа хувилбартай харьцуулахад дельта омог эмнэлэгт хэвтэх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг талаар “The Lancet” сэтгүүлд мэдээлжээ. Судлаачид энэ оны гуравдугаар сарын 29-нөөс тавдугаар сарын 23 хүртэлх хугацаанд  Их Британид бүртгэгдсэн 43.338 КОВИД-19-ийн тохиолдлыг судалж үзжээ. Вирусний бүх дээжийг геномын дарааллаар судалсан бөгөөд  нийт тохиолдлын 80  орчим хувийг альфа бусад нь дельта хувилбараар халдварласан байжээ. Нас, үндэс угсаа, вакцинжуулалтын байдал, суурь өвчин зэрэг хүчин зүйлүүдийг тооцоолж үзэхэд дельта хувилбараар халдварласан хүмүүс эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин өндөр байгааг судлаачид онцолжээ. Анх БНХАУ-ын Ухань хотод дэгдэж, дэлхий даяар тарсан хувилбараасаа хэд дахин хүчтэй болсон “SARS-cov2” вирусний дельта … Continue reading Дельта хувилбар вакцинд хамрагдсан хүмүүст дархлаагүй хүмүүстэй яг адил халдварлана